images

Даншиг наадмын бөхийн барилдааны бай шагналд 124 сая төгрөг зарцуулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-06-18


   Улаанбаатар хотын захиргаа, Гандантэгчэнлин хийдээс зохион байгуулдаг “Хүрээ цам- Даншиг наадам”-ыг энэ жилээс Нийслэлийн иргэдийн баяртай хамтатгаж хийхээр болсон билээ. Тэгвэл наадмын түрүү бөхийн бай шагнал 30 сая, үзүүр бөх 20 сая, их шөвөгт шалгарсан хоёр бөх тус бүр 10 сая төгрөгийн шагнал авах ажээ. Улмаар нэгээс дөрөв давсан болон дунд шөвөгт шалгарсан бөхчүүдийн нийт мөнгөн шагнал 124 сая төгрөг болохыг Даншиг наадмыг зохион байгуулах ажлын хэсгийн удирдамжид тусгасан байна. Харин бөхчүүдэд цол чимэг олгохгүй бөгөөд 25, 26-ны өдрүүдэд дэвжээ.мн сайтаар бүртгэх ажээ. Даншиг наадам энэ сарын 27-нд Улаанбаатар хотын тахилгат дөрвөн уул болох Богд уул, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхныг тахих ёслолоор эхэлж, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд хурал ном хурах зэрэг шашин соёлын олон арга хэмжээ, бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, сээр цохих тэмцээн, шагайн болон сур харвааны наадам болох юм. Харин бөхийн барилдааны нэгийн даваа 28-ны өдөр эхэлж, нийт 256 бөх барилдана.

“Нийслэлийн иргэдийн баяр-Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үндэсний бөхийн барилдаан зохион байгуулах тухай удирдамжаас.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.